Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. Ганабелл Институтийн оюуны өмч болох www.digitalschool.ganabell.mn сайт нь  цахим сургалтын албан ёсны сайт юм.
  2. Манай цахим сургалт нь: Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр хэрэгжих болно.
  3. Гэрээ хэлцлийн хэрэгжилтэд Ганабелл Дижитал сургалт /цаашид Ганабелл Дижитал сургалт/ болон хэрэглэгч /цаашид сурагч, суралцагч гэх/ хамтран хяналт тавина.

ХОЁР. ВЭБСАЙТ БА ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Суралцагсдын хувийн мэдээлэл, гэрээ хэлцэл төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
  2. digitalschool.ganabell.mn сайтын тэмдэгтүүд нь Ганабелл Институтийнөмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  3. Хичээлийн төлбөрт таны сургалтын үйлчилгээ, гарын авлага, сертификат багтсан болно. Гэхдээ сургалт бүр сертификат олгохгүй ба зарим сургалт сертификатгүй болно.

ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ БА СУРАЛЦАГСАД

  1. Вэбсайтад бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.
  2. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, тогтоосон хугацаанд шалгалт өгч, шалгалтаа амжилттай өгч сертификатаа авах

ДӨРӨВ. СУРГАЛТ АВАХ, СУРГАЛТ ЦУЦЛАХ

  • Суралцагч www.digitalschool.mnвэбсайтын бүртгүүлэх гишүүн болон гэсэн цэсэд өөрийн мэдээллээ оруулж гишүүн болох.
  • Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд цуцлах болно.
  • Суралцагч сургалтын мэдээллийг зөвшөөрөлгүй цааш нь тараасан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

  1. Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.
  2. Суралцагч төлбөрийг Q pay болон дансаар төлөх боломжтой.
  3. Төлбөр төлөлт баталгаажсаны дараагаар сургалтын эрхийн баталгаажилтыг суралцагчдын бүртгэлтэй цахим шууданруу албан бичиг илгээх мөн утсаар холбогдох болно.
  4. Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.
  • Хичээл эхлэхээс өмнө буюу хичээл үзэх эрхийг нээхээс өмнө төлбөр буцаан авах бол нийт төлбөрийн 20%-ийг суутгал болгон олгох.

Хичээл эхэлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.